Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр тэргүүтэй хүчит 1024 бөх зодоглож байна

               
2022-07-11 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтой бөхчүүд тэргүүлсэн хүчит  1024 бөх зодоглож байна.

Хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ зодоглолоо.

“Энэ жилийн түүхт ойн баяр наадамд гурван Дархан аварга зодоглож байна” хэмээн бөхийн тайлбарлагч тайлбарлав. 

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Дархан аварга Агваансандангийн Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар зодоглон бөхөд хайртай монгол түмнийхээ магнайг тэнийлгэж байна. Мөн: 

  • Монгол Улсын Даян аварга Намсрайжавын Батсуурь
  • Монгол Улсын Аварга Пүрэвийн Бүрэнтөгс
  • Монгол Улсын Аварга Сүхбаатарын Мөнхбат
  • Монгол Улсын Аварга Гунаажавын Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

Холбоотой мэдээ