Товчхон
               

Иран Саудын Арабтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна

               
2022-01-07 0

Иран улс Саудын Арабтай нааштай, бүтээлч яриа хэлэлцээ хийж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян Катарын “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Техран Эр-Риядтай ямар ч үед харилцаагаа хэвийн болгоход бэлэн байна” гэж Ираны дипломат албаны тэргүүн цохон тэмдэглэжээ. Тэрбээр 2021 оны эцсээр хийсэн хоёр талын хэлэлцээний дүнд Исламын хамтын ажиллагааны байгууллагад суух Ираны төлөөлөгч ойрын хугацаанд Жиддад буцаж ирэхээр болсныг мэдээлсэн байна. 

Абдоллахиян мөн “Иран, Саудын Араб, Египет болон Туркийн оролцоотой дөрвөн талын хэлбэрээр бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд” бэлэн байгааг илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ