Товчхон
               

Соёолон: Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Энхбаярын халтар үрээ түрүүллээ

               
2022-07-12 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Өнөөдөр соёолон насны морьд уралдав. Энэ жил нийт 344 соёолон уралдахаар бүртгүүлжээ.

Түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ, унаач нь 452 дугаартай,

Аман хүзүүндХөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал үрээ,

Айргийн гуравтХөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт уяач, Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан үрээ, А.Батгэрэл унасан.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр үрээ, 1155 дугаартай Б.Бат унасан.     

Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан үрээ тус тус хурдаллаа. 309 дугаартай Н.Билэгтсайхан унажээ.

Холбоотой мэдээ