Алба хаагчид иргэд ихээр цуглаж буй газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна

               
2022-07-12 0

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн 4,000 гаруй алба хаагчид Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг болон иргэд, олон нийтийн ихээр цуглаж буй газар, голын эрэг дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ