Улсын хэжээнд 64 тохиолдол шинээр батлагдлаа

               
2022-07-13 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 64 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын 48 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 930,327 болж нэмэгдэв.

Сүүлийн 24 цагт Өмнөговь аймагт коронавирусийн 16 тохиолдол батлагджээ. Өнгөрсөн хоногт орон нутагт гарсан халдварын нийт тохиолдол тус аймгаас бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ