Шри-Ланкийн Ерөнхийлөгч Сингапур руу зугтаж, огцрох өргөдлөө мэйлээр илгээв

               
2022-07-15 0

Шри-Ланка улсад гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын дараа тус улсын Ерөнхийлөгч Готабая Ражапаксар Сингапур улс руу зугтжээ. Улмаар тэрбээр төрийн тэргүүний албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Сингапур улсаас и-мэйлээр илгээсэн талаар ВВС мэдээллээ.

Шри-Ланка улсын парламентын спикер Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаа баталж, хууль эрх зүйн зарим асуудлыг шийдсэний дараа буюу өнөөдөр /2022.07.15/ тус улсын төрийн тэргүүн Готабая Ражапаксарын хүсэлтийг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлана хэмээн мэдэгдлээ.

Шри-Ланка улс сүүлийн 70 гаруй жилд тохиолдож байгаагүй санхүүгийн хямралтай нүүр  тулж түүхэндээ анх удаа өр төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Улмаар дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэлийн хоёр агентлаг Шри-Ланка дефолт зарласан болохыг зарласан юм. Шинэ Засгийн газар өмнө нь төрийн эрхэнд байсан улс төрчдийг шүүхээр төлөвлөж байсан. Гэвч шүүх ажиллагаанаас өмнө олон улс төрчид тус улсыг орхин зугтаж байна.

Холбоотой мэдээ