Товчхон
               

“Playtime-2022” наадмын үеэр таван иргэн мансууруулах бодис хэрэглэснийг илрүүлжээ

               
2022-07-16 0

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас “PLAYTIME-2022” хөгжмийн наадмын үеэр тус наадамд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулсан билээ. 

Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан “PLAYTIME 2022 ” олон улсын хөгжмийн наадмын 20 дахь удаагийн тоглолт Монгол шилтгээн цогцолборт дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд болсон юм. 

Энэ жилийн “Playtime” наадмаар 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид инди, рок, фолк, металл, жааз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэж байгаагаараа онцлог байсан. 

Холбоотой мэдээ