Амиа алдсан цэрэг баригдаж буй барилгын 15 давхраас унасан байж болзошгүй байна

               
2022-07-17 0

Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 13-ны өдрийн 09:10 цагт “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн билээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад 19 настай, “Н” гэгч нь амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогджээ. 

Хохирогч тус аймагт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ