Товчхон
               

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөл байгуулав

               
2022-07-18 0

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг бизнесийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд байгуулаад байна. Зөвлөлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тусад нь салбар болгож, олон улсын зах зээлд гаргах, улмаар Монгол Улсын албан ёсны уул уурхайн бус экспортод бүртгэх, экспортын боломжийг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх чиглэлээр байгуулжээ.

Зөвлөлийг байгуулах хуралд урлаг, соёлын төлөөлөл уран бүтээлчид болон соёлын үйлдвэрлэлийн томоохон ААН-үүдийн удирдлагууд оролцлоо. Зохион байгуулах хурлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, оюуны өмч, экспортын орчныг сайжруулах чиглэлээр хийх ажлыг төлөвлөв. Юуны өмнө тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд зөвлөлийн гишүүдийн идэвх оролцоо чухал гэдгийг хурлаар онцлов.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн даргаар “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзоригийг сонголоо. 

Холбоотой мэдээ