Товчхон
               

Татварын тайлан авах хугацааг 27-ныг дуустал сунгажээ

               
2022-07-18 0

 Сангийн яамны “E-Balance” цахим санхүүгийн тайлангийн системд санхүүгийн тайлан хүлээн авах хугацааг сунгасан. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 27-нийг дуустал хугацаагаар сунгажээ.

Түүнчлэн энэ оны II улирлын НӨАТ-ын баримтыг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс энэ сарын 8-нд бүртгэж дууссан. НӨАТ-ын хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгтчэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг энэ 7 дугаар сард багтаан буцаан олгох юм.

Албан татвар төлөгчид буцаан олголтыг мөн НӨАТ-ын тухай хуулиар дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно. Үүнд:

  • -албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • -худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • -албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • -бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.

Холбоотой мэдээ