ХӨСҮТ: Омикроны BA.4, BA.5 хувилбараар өвчлөх тохиолдол нэмэгдлээ

               
2022-07-18 0

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ