Товчхон
               

Монголын эрх баригчид ОХУ, БНХАУ хооронд баригдах хийн хоолойн ажил 2024 онд эхэлнэ гэж үзэж байна

               
2022-07-18 0

Монголын эрх баригчид ОХУ-аас БНХАУ руу нутаг дэвсгэрээр нь дайруулан тавих “Сибирийн хүч 2” хий дамжуулах хоолойн барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж үзэж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ.

“Төслийн ТЭЗҮ бэлэн болсон, барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж бид үзэж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд “Financial Times” сонинд ярьсан байна. 

Түүний хэлснээр, Монголын нутгаар дайруулан тавих хоолойн эцсийн маршрутыг одоо ч хэлэлцсээр байгаа аж. Нутаг дэвсгэрээр нь дамжуулсны төлбөр коронавирусний цар тахлын нөлөөнөөс эдийн засгаа сэргээхэд Монгол Улсад тус дөхөм болно гэж тус хэвлэлд онцолжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан ОХУ-аас БНХАУ руу хий дамжуулах хоолой тавих төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгааг тус улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг урьд нь мэдээлсэн. 

Оросын “Газпром” компани Хятадын газрын тос, байгалийн хийн үндэсний корпорацтай /CNPC/ Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх хоёр дахь урт хугацааны гэрээг 2022 оны хоёрдугаар эхээр байгуулсан билээ. Ингэснээр Хятад руу нийлүүлэлтийн нийт хэмжээ жил бүр 48 тэрбум шоо метр болж нэмэгдэнэ. “Сибирийн хүч 2” болон энэ хоолойн Монголоор дайрах хэсэг болох “Союз Восток” хоолойг оруулан тооцвол Оросоос Хятад руу хийн экспорт жилд дахин 50 тэрбум шоо метрээр нэмэгдэж магадгүй байна. 

Холбоотой мэдээ