Товчхон
               

Барилгын материалын нийлүүлэлт, тээвэр саатаагүйг мэдэгдлээ

               
2022-07-20 0

БХБЯ-наас өнөөдөр барилгын материалын үнэ, нийлүүлэлт, үнийн өөрчлөлтийн магадлалын талаар мэдээллээ. БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилгуудын төсөвт өртөг 274 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнийн өөрчлөлтөө тооцуулаагүй 300 гаруй ААН байгааг мэдээллээ. Магадлалын хугацаа ирэх сарын 1-нд дуусах тул ААН-үүдийг хамрагдахыг тодотгов. Энэ талын бүртгэл, тооцооны баталгаажуулалтыг Барилгын хөгжлийн төв амралтын өдрийг оролцуулан хийж буйг тус төвийн захирал Ц.Амарсанаа мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 93 төсөл, арга хэмжээний баримт бичиг дутуу, хоцорсон, 224 төсөл, арга хэмжээний мэдээлэл огт ирүүлээгүй байна.

Барилгын үнийн өсөлтийн тухайд БХБЯ гурван эх сурвалжаас үнийн тодотголыг цуглуулан, дундаж тооцоог гаргасанаар барилгын материалын үнэ 15 хувиар өссөн дүн гарчээ.

274 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт буюу гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл санхүүжилттэй харьцуулахад 15 хувиар өсжээ.

БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзориг, цементийн тээвэрт онцгой анхааран ажиллаж байна. “МАК”, “Хөтөл”, “Монцемент” үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч байна. “МАК цемент” компанийн 470 вагон, “Хөтөл”-д 365 вагон, “Монцемент”-ийг 340 вагоноор хангах талаар УБТЗ ХНН-тэй хамтран шийдсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байна гэв.

Нийслэлийн Налайх дүүрэгт “Налгар түшиг” компани жилд 190 мянган тонн цемент мөн үйлдвэрлэдэг. Ховдод мөн цементийн үйлдвэр ашиглалтад орж, баруун аймгуудын хэрэгцээг хангана. Одоо цементийн үнэ дунджаар 270 мянган төгрөг байна. Дээр дурдсан гурван үйлдвэр өөрсдийн борлуулалтын цэгээр л цемент худалдаж байна. Ингэснээр дамлан худалдахаас сэргийлсэн. Нэг шуудай цемент 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Цементийг жижиглэнгээр худалдан авах нь түгээмэл байдаг тул иргэд 22-ын товчоон дахь үйлдвэрийн борлуулалтын цэгээс цементийг хямд үнээр авах боломжтойг дуулгалаа.

Барилгын гол материалын нөөцийг бүрдүүлж, татан авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс БХБЯ ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажиллалаа. Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татсан. Иймд арматурын үнэ огцом өссөнгүй. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн тал нь барилгын материал тээвэрлэжээ. Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй хэмээн тайлбарлалаа.

Холбоотой мэдээ