Хэрлэн голд өсвөр насны хоёр хүүхэд живж амиа алджээ

               
2022-07-22 0

Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 21-ний өдрийн 09 цаг орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран ажиллахад тус суманд оршин 16 настай, эрэгтэй “З” болон 14 настай, эрэгтэй “А” нар нь Хэрлэн голын усанд живж амь насаа алджээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ гол усны үер, осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ