Товчхон
               

Италийн Ерөнхий сайд огцорчээ

               
2022-07-22 0

Италийн Ерөнхий сайд Марио Драги огцорсон тухай тус улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллагийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. 

Италийн төрийн тэргүүн сайдын огцрох хүсэлтийг хүлээж авчээ. Драгигийн Засгийн газар “цаг үеийн асуудлыг шийдвэрлэхийн тулд” засгийн эрхэнд хэвээр үлдэх гэнэ. Драги огцрох хүсэлтээ төрийн тэргүүнд өгөхөөр төлөвлөж байгаагаа өмнө нь парламентын доод танхимд мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр дахь удаагаа албан тушаалаасаа огцрох гэж оролдсон нь энэ юм.

Тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох хүсэлтэй байгаагаа долоодугаар сарын 14-нд анх мэдэгдсэн боловч Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байна. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь тус улсын тэргүүлэх намуудын нэг болох “5 од хөдөлгөөн”-ий дэмжлэг дутсантай холбоотой аж. Тус намынхан өөрт нь итгэл үзүүлэх парламентын саналыг, мөн Ерөнхий сайдын багаас танилцуулсан эдийн засаг, эрчим хүчний хямралын эсрэг арга хэмжээнүүдийг дэмжээгүй байна.  Марио Драги 2021 оны хоёрдугаар сарын 13-наас  Италийн Ерөнхий сайдын албыг хашжээ. 

Холбоотой мэдээ