Товчхон
               

Улаанбаатарт 165, орон нутагт 210 халдварын тохиолдол илэрчээ

               
2022-07-23 0

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 375 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатарт 165, орон нутагт 210 тохиолдол илэрчээ.

зураг

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар 936,509 болж байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн нийт тоо юм. Орон нутагт Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн 12 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ.

зураг

Эрүүл Мэндийн Яамнаас манай улсад Омикроны BA.4, BA.5 хувилбар тархаж байгааг мэдээлсэн.

“Коронавируст халдварын уг хувилбар нь толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах.  Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна” хэмээн өчигдөр мэдээлсэн.

Холбоотой мэдээ