“Богд банк” 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

               
2022-07-23 0

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Богд банк” ХК-ийнТУЗ энэ оны II улирлын татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар боллоо.  Тус банкны энэ оны II улирлын цэвэр ашиг болох 8,033,500,938.79 төгрөгийн 15 хувь буюу 1,205,025,140.82 төгрөгийн ногдол ашгийг нийт эргэлтэд байгаа 62,500,000.00 ширхэг хувьцаанд ногдуулан мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болжээ. Нэгж хувьцаанд 19.28 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараана. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөр тогтоож, эрх бүхий этгээдийн зөвшөөрөл шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.Ташрамд мэдээлэхэд, тус банк нь арилжааны банкуудаас анх удаа хөрөнгийн зах зээлд IPO хийн, олон нийтийн хувьцаат компани болсон юм. 

Холбоотой мэдээ