Товчхон
               

Монголын Үндэсний Музей үдшийн музей ажиллуулж эхлэв

               
2022-07-23 0

Монголын Үндэсний Музей долоо хоногийн Лхагва гарагаас Ням гарагт таван өдрийн турш 18:00-21:00 цагт “Үдшийн музей” ажиллуулж эхэлжээ.

Энэ үеэр “Жаргалтайн дэлгэр” ардын урлаг, уран сайхны тоглолтыг “Хатан” чуулгын уран бүтээлчид музейн орчинд тоглон үзэгч түмэндээ хүргэнэ.

Уг тоглолт нь ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглан зарласан уртын дуу, морин хуур, яаралтай хамгаалах соёлын биет бус өв лимбэний битүү амьсгаа зэрэгт тулгуурласан урлагийн үзүүлбэрээс бүрдэх 30 минутын цогц хөтөлбөртэй байна.

Өнө эртний түүхт нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлагдсан өв соёл, Монголын үндэсний музейн үзмэр цуглуулга, дахин давтагдашгүй хосгүй үнэт өв, түүх соёлын дурсгал ховор нандин үзмэр цуглуулгыг толилуулна.

Үдшийн музейн үйл ажиллагаа нь соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудын түүх, угсаатны зүйн үзүүллэг музейн үйлчилгээг жуулчдад зориулсан Монголын Үндэсний музейн тусгай арга хэмжээ болон хөгжих юм хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ