“Жэжүд очсон монгол иргэдийг албадан гаргах мэдэгдэл БНСУ-ын талаас ирээгүй”

               
2022-07-24 0

“Монгол Улсын иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон монгол иргэдийн визийн хугацаа долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй” хэмээн өнгөрсөн сард ГХЯ-наас мэдээлж байв.

Эдгээр иргэд ирсэн эсэх талаар тус яамнаас тодруулахад “Визийн зөрчил гаргасан гэж үзэн аяллаар Жэжүд очсон монгол иргэдийг албадан гаргах мэдэгдэл БНСУ-ын талаас албан ёсоор ирээгүй” гэв.

БНСУ-ын Засгийн газраас Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл 15 хүртэл хоног визгүй зорчуулах шийдвэр гаргасан.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялах нь чухал болоод байгаа юм.

Холбоотой мэдээ