Ура, даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино олон улсын наадамд уригдлаа

               
2022-07-25 0

Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж буй “Трио”кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино бөгөөд найруулагч Д.Баттөмөр олон улсын кино наадмуудад оролцох бодолтой бүтээж буйгаа онцолж байв.

Тэгвэл энэхүү кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд уригджээ. Ингэснээр эл кино нь Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байна.

Холбоотой мэдээ