Товчхон
               

Чежү рүү зорчсон манай улсын 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ

               
2022-07-25 0

Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна. Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ.

Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна гэв.

Холбоотой мэдээ