Товчхон
               

Хан-Уул дүүрэгт орцонд гал гарч, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

               
2022-07-25 0

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллийн талаар мэдээлэв.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Шагдаржавын гудамжид орон сууцны гуравдугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, ажиллажээ.

Алба хаагчид тус байрны нэгдүгээр орцны 3-15 дугаар давхрын цахилгаан дамжуулах шугам шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан байна.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн дулааны шугамын худагт хүүхэд унасан гэсэн дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 24-ний 13:31 цагт өгчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус байранд оршин суугч дөрвөн настай охиныг 3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан байсныг дөрвөн минут ажиллан гаргаж, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурганы улмаас хоёр гэр нурж, автомашины шил хагарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Толийн булаг гэдэг газарт долдугаар сарын 24-ний 03:00 цаг орчимд 16-18 м/сек хүчтэй салхины улмаас хоёр гэр нурж, автомашины салхины шил хагарсан тухай тус сумын Засаг дарга мэдээлжээ. Тус аймгийн малчин М-ын таван ханатай хоёр гэр нурж, хоёр гэрийн голд байсан “Тоёота-приус-20” загварын суудлын автомашины салхины шил хагарсан байна.

Холбоотой мэдээ