Товчхон
               

Нефтийн үнэ өсжээ

               
2022-01-05 0

Нефть олборлогч томоохон орнууд ирэх сард олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсоны дараа нефтийн үнэ мягмар гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 91 цент буюу 1.2 хувиар өсөж, 76.99 ам.долларт хүрсэн байна.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 1.02 ам.доллар буюу 1.3 хувиар өсөж, 80 ам.долларт хүрчээ.

Нефть олборлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ мягмар гарагт цахимаар хуралдаж, хоёрдугаар сард өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 400 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ