Товчхон
               

Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагналаа

               
2022-07-20 0

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр /2022.07.20/ “Том  оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар олгож буй Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Сайд Л.Халтар “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнагдаж байгаа танд Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Та Улаанбаатар хотын нийтийн тээврийн Том автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо байгуулж, тээврийн салбарт 47 жилийн хувь нэмрээ оруулсанд бахархаж байна. Таны хамт олон, гэр бүлд тань аз жаргал хүсэж, цаашдын ажилд  өндөр амжилт хүсье” хэмээн баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ