Анна Франкийг нацистуудад илчилсэн хүний нэр ил болжээ

               
2022-01-18 0

Санамсаргүй хадгалагдан үлдсэн өдрийн тэмдэглэлийн ачаар дэлхий нийт Анна Франкийн тухай түүхийг мэддэг болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд 1944 оны наймдугаар сарын 4-нд Анна болон түүний гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөд гээд нийт найман хүнийг Амстердамаас олж илрүүлсэн түүхтэй.

Нацистуудад баригдахаасаа өмнө тэд сувгийн эрэг дээрх нэгэн байшингийн агуулахын нууц хоргодох байранд бараг хоёр жил хэртэй хэнд ч мэдэгдэхгүйгээр нуугдан амьдарч байсан гэгддэг. Тэд 1942 оны долдугаар сараас 1944 оны наймдугаар сарыг хүртэл тэнд нацистуудаас нуугджээ. Нацистууд Анна Франк болон түүний гэр бүлийнхнийг хорих лагерьт хорьсон бөгөөд 15 настай Анна Франк, түүний эгч Марго нар 1945 оны эхээр Берген-Бельзен хорих лагерьт нас барсан юм.

Visiting—and revisiting—Anne Frank - The Lancet

Тэгвэл Анна Франк болон түүний гэр бүлийнхнээс хэн урваж, тэднийг нацист германчуудад барьж өгсөн нь өнөөг хүртэл нууц хэвээр байв. Харин 2016 онд Анна Франкийн музей өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Анна болон түүнтэй хамт нуугдаж байсан хүмүүс санамсаргүй байдлаар баригдсан гэсэн таамгийг дэвшүүлж байжээ.

Тэдний энэ дүгнэлт олон хүнд таалагдаагүй бөгөөд зургаан жилийн өмнө хориод түүхчид, криминологичдын баг энэ хэрэг дээр гардан ажилласан байна. Олсон мэдээлэлдээ үндэслэн гол сэжигтнээр өөрийн гэр бүлээ аврахын тулд Анне Франкийг илчилж, урвасан хүн бол еврей нотариатч Арнольд ван ден Берг гэх хүнийг нэрлэжээ.

Холбоотой мэдээ