Польш Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана барина

               
2022-01-05 0

Польшийн Засгийн газар Беларусьтай залгаа хилийнхээ дагуу хана барихаар дотоодын хэд хэдэн компанитай гэрээ байгуулсан талаар Польшийн Дотоод хэргийн дэд сайд Мацей Васик мягмар гарагт мэдэгджээ.

Ханыг өнгөрсөн 10 дугаар сараас хүчин төгөлдөр болсон хилийн аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн дээр барих ажээ. Энэхүү хуулийг Беларусиас олон цагаач иргэн хилээр нэвтрэхийг завдсаны дараа баталсан байна.

Мөн Польш улс Европын Холбооны /ЕХ/ нутаг дэвсгэр лүү Беларусиар дамжин нэвтрэх хүсэлтэй Ойрхи Дорнод, Африкийн иргэдийг хил давуулахгүйн тулд Беларусьтай залгаа хилээ хаасан юм.

ЕХ-ны хувьд хүний эрхийн асуудалтай нь холбогдуулан Минскт хориг арга хэмжээ авсны хариуд цагаачдын хямрал үүсгэсэн хэмээн Беларусийг буруутгаж байсан билээ.

Польш, Беларусийн хилийн дагуу барих хана нь таван метр өндөр ган баганаас бүрдэх бөгөөд орой дээрээ өргөст тортой, 186 км урт байх юм.

“Хилийн хамгаалалтын ханын бүтээн байгуулалтын бэлтгэлийг базаах тусгай ажлын хэсгийг байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурснаар төслийн эхний үе шат дууслаа” гэж М.Васик мэдэгджээ.

Ойролцоогоор 1.6 злоты буюу 536 сая ам.долларын өртөг бүхий ханыг энэ оны зургаадугаар сард барих төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ