Товчхон
               

“Toyota” борлуулалтаараа АНУ-ын зах зээлд анх удаа тэргүүлжээ

               
2022-01-05 0

Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” өнгөрсөн онд АНУ-ын зах зээл дэх автомашины борлуулалтаараа тус улсын ”General Motors” компанийг түүхэндээ анх удаа ардаа орхижээ.

Компанийн тайланд дурдсанаар, 2021 онд автомашиных нь борлуулалт нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдэж, 2.33 саяд хүрчээ. Харин “General Motors” компанийн хувьд хагас дамжуулагчийн хомсдолд орж, үйлдвэрлэл зогссоны улмаас  борлуулалт нь 13 хувиар буурч, 2.2 сая ширхэг болсон байна.

“Toyota” мөн АНУ-д үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй тулгарсан ч энэ нь борлуулалтын хэмжээнд бага нөлөө үзүүлжээ. Тус компанийн хос хөдөлгүүрт автомашиных нь эрэлт нэмэгдсэн нь борлуулалт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн байна. 2020 оныхтой харьцуулахад ийм автомашины борлуулалт 73 гаруй хувиар нэмэгдэж, 583 мянга болжээ.

“General Motors” компани нь 1931 оноос хойш АНУ-ын зах зээлд шинэ автомашины борлуулалтаар тасралтгүй тэргүүлэгч байсаар иржээ. 

Холбоотой мэдээ