“Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформ”-ын эхний хувилбар бэлэн боллоо

               
2022-07-01 0

Зам, тээврийн хөгжлийн яам болон Интерактив ХХК хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн энтерпрайз архитектур” дээр суурилсан цахим шилжилтэд түүчээлэн оролцох салбарын мэргэжилтнүүдэд шаардлагатай сургалт, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

Өнгөрсөн 2021 оны аравдугаар сард “Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо” уриан дор “Hackathon-2021” тэмцээнийг тэмцээнийг Enterprise Innovation Studio EIS платформыг ашиглан зохион байгуулсан билээ. Энэхүү төслийн үргэлжлэл болж “Меtaverse Studio” технологи дээр суурилсан “Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформ”-ыг шинээр угсарч статистик мэдээлэл солилцох урсгалыг цахим болгож, “Статистик маягт”-д баригдалгүй салбарын анхан шатны бүртгэлээс нууцад хамаарахаас бусад бүхий л мэдээллийг солилцох боломжийг амжилттай хэрэгжүүллээ.  

Төслийн үр дүнд салбарын хэмжээнд ашиглагддаг 30 гаруй системээс түүвэрлэн авдаг бүхий л төрлийн мэдээллийг хүний оролцоогүйгээр нэгтгэн авах боломжийг бүрдүүлж байна. 

“Metaverse Studio” технологи нь зөвхөн статистик мэдээлэл солилцохоос гадна салбарын цахим шилжилтэд шаардлагатай бүхий л төрлийн бүртгэл, мэдээллийн системийг код бичилгүйгээр гарган авах боломжтой юм.

Одоогоор тус платформд салбарын нэр томьёо, анхан шатны бүртгэлүүд, салбарын статистик маягт, дашбоард, тайлан, салбарын түүх, салбарын мэдлэг, инноваци, стандарт, мэдээ мэдээлэл, сургалт семинарийн сан, алдартнууд, үе үеийн удирдлагууд гэх мэт салбарын хэмжээний бүхий л  мэдээллийг нэгтгэх боломжтой боллоо.

Холбоотой мэдээ