Товчхон
               

Замын-үүд боомтоор 33800 тонн ачаа, төмөр замаар 21 чингэлэг эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлжээ

               
2022-02-28 0

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан төмөр замаар тээвэрлэж буй ачааны талаар танилцууллаа. Тэрбээр “2022 оны хоёрдугаар сард Тяньжин боомтоос импортын ачаатай 1206 чингэлэг 21 галт тэрэг, БНХАУ-ын бусад өртөөнөөс 361 чингэлэг зургаан галт тэргээр Замын-Үүд боомтоор төмөр замаар орж ирсэн. Чингэлгүүдийг төрлөөр нь ангилбал 21 нь эм, эмийн бүтээгдэхүүн, 101 хүнс, 1362 нь бусад ачаа байна” хэмээн хэлэв.

Холбоотой мэдээ