Товчхон
               

Хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт хийв

               
2022-06-25 0

Зам, тээврийн хөгжлийн яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа.

Дээрх төслийн хүрээнд  2022 оны зургадугаар сарын 24-нд  Шарга морьт зуслангийн замд  Нийслэлийн Замын хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА  хамтран авто замын хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт хамтран гүйцэтгэлээ. 

Энэ талаар тус төслийн ажлын III хэсгийг хариуцсан мэргэжилтэн Огүро Коичи “Монгол орны өвлийн хүйтэн температурын улмаас асфальтбетон хучилт дээр цементбетон хучилттай ижил агшилт үүсэж хөндлөн хагарал үүсэхэд хүргэдэг. Өнөөдрийн туршилтын ажлын гол зорилго нь б хөндлөн хагаралд тэсвэртэй хучилт барихын тулд ажлын талбайг хольцын төрөл болон хагарал удирдах заадсын төрлөөс хамааруулж хэдэн хэсэгт хуваан, өнөөг хүртэл нийслэлийн авто замд хэрэглэж ирсэн хольцтой харьцуулан түүний үр дүнг шалгах зорилготой болж байна” гэв.

Энэхүү туршилтын ажлыг гүйцэтгэсний дараа хяналт, шалгалт хэрэгжүүлсний үндсэн дээр Монгол орны авто замын хөндлөн хагарлын арга хэмжээнд хамгийн тохирох аргыг тогтоож, авто замын хучлагад бодитоор хэрэглэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ