Товчхон
               

Төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов

               
2022-06-10 0

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Оросын Холбооны Улсын “Алтай Вагон” ХНН-ийн захирал М.К.Новичков, “Алтай Маш” ХНН-ийн Ерөнхий Захирал А.И.Мирошник болон Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн гишүүн А.Е.Зубавленко нарыг 2022 оны  зургаадугаар 8-ны өдөр хүлээн авч уулзан төмөр замын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд Монгол Улсад төмөр замын төсөл ихээхэн хэрэгжиж, цаашид ч томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжихтэй холбогдуулж төмөр замын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 

Холбоотой мэдээ