Товчхон
               

Авто зогсоолын үйл ажиллагаагаа цахимжууллаа

               
2022-03-14 0

“Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны  дэд хөтөлбөр”-ийн хүрээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг хялбаршуулах, төлбөр тооцоог автоматжуулах систем хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах 2021-2024 оны төлөвлөгөөнд тус зорилтыг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  НЗДТГ-тай хамтран ажиллаж буй  “Ай ти компасс” ХХК -тай мөн адил хамтран ажиллах гэрээ байгуулан тус яамны гадна зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахимжуулаад байна.

Цахимжуулах ажлын хүрээнд авто зогсоол дээр  автомашины улсын дугаар таньдаг камер, RFID уншигч, автомат хаалт зэрэг шаардлагатай  тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд төлбөрийн цахим систем, програм хангамжийг нэвтрүүлэн ашиглаж байгаагаараа давуу талтай.

Гадна авто зогсоолын үйл ажиллагааны үндсэн нөхцөл нь:

– Ажлын өдрүүдийн 07:00-22:00 цагийн хооронд төлбөртэй, харин амралтын өдөр болон бүх нийтийн баярын өдрүүдэд төлбөргүй,

-Тарифын хувьд эхний 30 минут үнэгүй бөгөөд дараагийн 30 минут тутам 500 төгрөгийн үнэтэй,

-Төлбөрийг бэлэн мөнгөөр,  банкны төлбөрийн картаар,“UB Parking” гар утасны аппликэйшнээр, бусад банкны аппликэйшнээр иргэн өөрийн сонголтоор төлнө, 

-Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад зориулж 5 зогсоолын талбайг байнга нөөцөд байлгана,

-Бусад байгууллага болон харьяа байгууллагуудын дарга, удирдлагуудад зориулж 10 хүртэлх зогсоолын талбайг шаардлагатай үед нөөцөд авна.

-Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээний үед зогсоолыг бүрэн чөлөөлж болно.

Холбоотой мэдээ