Нүүрсний экспорт 10 сая тонн болж, өмнөх оны түвшинд хүрлээ

               
2022-07-26 0

Долдугаар сарын 15-21-н буюу өнгөрсөн долоо хоногийн уур уурхайн бүтээгдэхүүний экспортын гол үзүүлэлтүүдийг УУХҮЯ-наас танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногт авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг буюу нийт 737.7 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 10,113.7 мянган тонн нүүрс экспортод гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ.

Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2 сая тонныг экспортолжээ. Долоо хоногийн хугацаанд 167.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.  

Холбоотой мэдээ