Омикроны BA.4, BA.5 хувилбараас хүүхдийг сэргийлэх зөвлөмж

               
2022-07-26 0

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүүхдүүдэд өгч байна. 

  • -Хүүхдэд дор хаяж гараа 20 секундийн турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй
  • -Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй
  • -Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй
  • -Хүний бөөгнөрлөөс зайлсхийх дадалд хэвшүүлээрэй
  • -Хүүхдэд хүн хоорондын зай (1.5 м) барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй
  • -Хүүхдэд хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөөрэй
  • -Хүүхдэд халдварын шинж илэрсэн хүмүүсийг гадуурхахгүй байхыг зааж зөвлөөрэй
  • -Ширээ, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол ариутгаж цэвэрлэгээ хийгээрэй. 
зураг

Холбоотой мэдээ