Товчхон
               

Г.Баасан: БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж монгол хүнийг яллаж болохгүй

               
2022-07-26 0

Ч.Мөнхбаярт зохиомлоор ял оноосныг эсэргүүцэж өмгөөлөгчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Г.Баасан

“Хуулийн хэрэглээ нэг мөр байх зарчим Ч.Мөнхбаярыг шүүсэн хоёр хурал дээр алдагдсан гэж үзэж байна. Шүүх танхимд ямар ч мэтгэлцээн явуулаагүй. Гэм буруутай гэдэг ганцхан өгүүлбэр хэлээд Ч.Мөнхбаярт 10 жилийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэчнээн хэмжээний гэм хорыг хэнд учруулсан нь тодорхойгүй. 

Прокуророос шүүх хуралд няцаах дүгнэлт хэлж чадаагүй. Энэ бол байж болшгүй үйлдэл. Шүүгч нар галзуурсан байна. Эх орноосоо урвасан шүүгч, прокурорууд төрийн нэрийн өмнөөс ажиллаж, цалин аваад сууж байж болохгүй.

БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж монгол хүнийг яллаж болохгүй. Хуульгүйгээр манай улсын иргэнийг яллаж байна. Хэргийн материалыг ил болгож, Ч.Мөнхбаярт холбогдох шүүх хурлыг дахин явуулах хэрэгтэй. Хуулийн байгууллагууд давуу эрхээ эдэлж, айлгая гэснээ айлгаж, аваръя гэснээ авардаг юм байна. Нууц гэдгээр үгээр далимдуулж, хуулийн байгууллагынхан өөрсдөө гэмт хэрэг хийдэг болжээ. Бид давж заалдаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд шударга ёс алдагдаагүй гэж итгэж байна” гэв. 

Өмгөөлөгч А.Батдорж

“Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь нэг үйлдэлд хоёр өөр шийдвэр гаргасан. Шударга ёсыг тогтоох үүрэг хүлээсэн шүүхийн энэ үйлдэл нь хуулийг уландаа гишгэсэн.  Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн мэдээллийг ил болгох шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Төр засгийн алдаа дутагдлыг шүүмжлэх эрх алдагдсан байна. Тагнуул, прокурор, шүүхийн байгууллага хуульчдын нөлөөнд орсон. Прокурор яллах дүгнэлт нэртэй зохиол бичдэг” хэмээн ярилаа. 

Холбоотой мэдээ