Товчхон
               

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ

               
2022-07-26 0

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурдсан байна.

Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байгаа юм. 

Долоодугаар сарын 22-нд Истанбулд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарыг байлцуулан Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Украин, ОХУ, НҮБ, Туркийн төлөөлөгчид гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ