Б.Батцэцэг: Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулилт жил бүр явагддаг

               
2022-07-27 0

Засгийн газраас гаргасан хуралдааны шийдвэрийн талаар сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Орос, Монголын хамтарсан хээрийн сургуулилалтын асуудлаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Манай улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургуулилт жил бүр явагддаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг.

Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэхүү сургуулилалт нь жил болгон хийгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийгддэг сургуулилалт. Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хоорондын тохиролцоо, бүх хуулийн хүрээнд хийгдэж буй ажил юм” гэв.

Холбоотой мэдээ