Товчхон
               

Израил “COVID-19”-өөс эдгэрсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ

               
2022-01-04 0

Израилын эрх баригчид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн өвчлөлийн түвшин дунд зэрэг улс орнуудаас вакцин хийлгэсэн, коронавирусний халдвар аваад эдгэрсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрчээ.  

“Ерөнхий сайд, Гадаад хэрэг, Эрүүл мэнд, Дотоод хэрэг, Аялал жуулчлал, тээврийн сайд нар нэгдүгээр сарын 9-ний ням гаргаас эхлэн “улбар шар” жагсаалтад оруулсан улс орнуудаас (дунд зэргийн өвчлөлтэй) “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн, вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрөх шийдвэрт хүрсэн” гэж тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Израилын Засгийн газар дахь РИА Новости агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 9-нөөс тус улс руу нэвтрэх боломжтой вакцин хийлгэсэн жуулчдын тоонд “Спутник V” -г тариулсан хүмүүсийг хараахан оруулаагүй байна. 

Холбоотой мэдээ