Товчхон
               

Шакирад найман жилийн хорих ял төлөвлөжээ

               
2022-07-30 0

Шакирад найман жилийн хорих ял, 24 сая еврогоор торгох шийтгэл төлөвлөснөө Испани улсын прокурор өчигдөр зарлажээ. Түүнийг 2012-2014 оны хооронд олсон орлогоосоо 14.5 сая еврогийн татвар төлөөгүй гэж үзэж байгаа аж.

Испани улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин суусан бол татвар төлж эхлэх хуультай юм байна. Харин Шакира дээр дурдсан хугацааны ихэнх үед Испанид байгаагүй гэж мэдүүлжээ. Татвартай холбоотой хэрэг 2018 оноос сөхөгдөж эхэлсэн гэнэ. Гэвч Шакира өөрийгөө ямар ч буруугүй гэдэгт итгэлтэй байгааг төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ