Товчхон
               

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 5-нд Монголд айлчилна

               
2022-08-03 0

Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийв. Наймдугаар сарын 2-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайваньд айлчилсныг Хятад улс хатуу зэмлэн буруушааж, эрс эсэргүүцсэн байна.

Тайваньд айлчлах асуудал ноцтой үр дагавартайг Хятадын тал олон удаа мэдэгдэж байсан ч Пелоси санаатайгаар өдөөн хатгалга, хямрал үүсгэж байгаа нь “Нэг Хятад” зарчим болон Хятад, Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийг зөрчиж, хоёр улсын харилцааны улс төрийн үндэс суурьт ноцтой нөлөөлөн, Хятад Америк улс болон хоёр армийн харилцаанд хохирол учруулсан байна. АНУ-ын энэ алхам нь “Тайваний тусгаар тогтнол”-ын салан тусгаарлах хүчинд онцгой буруу дохио өгч, Тайваний хоолойн хоёр эргийн нөхцөл байдлыг улам хурцдуулав.

Ардчилсан намын эрх баригчид гаднынхны нэр хүндэд найдаж, гаднын хүчинтэй нийлж эмх замбараагүй байдал үүсгээд зогсохгүй, Пелосиг Тайваньд айлчлахыг зориуд урьсан тэдний энэ үйлдэл маш аюултай бөгөөд ноцтой үр дагаварт хүргэх нь гарцаагүй юм.

Хятадын Ардын чөлөөлөх арми өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд түүнийг сөрөн, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалж, хөндлөнгийн оролцоо, “Тайванийг тусгаар тогтнох” гэсэн салан тусгаарлагчдын оролдлогыг эрс таслан зогсоохын тулд цуврал зорилтот цэргийн ажиллагаа явуулах болно гэжээ.

Холбоотой мэдээ