Х.Нямбаатар: Боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулна

               
2022-08-03 0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Тэрбээр, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах чиглэлээр үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигын эсрэг үүрэг даалгавраа биелүүлж ажиллахыг хэлье.

Хоёрдугаарт, Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж, Алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо. Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй.

Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно.

Холбоотой мэдээ