Гүний уурхайн нийт зардлыг 7 тэрбум ам.доллар байхаар тооцжээ

               
2022-08-04 0

Гүний уурхайн техникийн үйл явцыг “Оюутолгой” компаниас танилцуулав. Энэ оны зургадугаар сард гаргасан шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллоор төслийн нийт зардлыг 7 тэрбум ам.доллар байхаар тооцов. Тооцооллыг Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл хянана.

2020 оны шинэчилсэн тооцоололтой харьцуулахад 0.3 тэрбум ам.доллароор өссөнд КОВИД-19-ийн хязгаарлалтууд түлхүү нөлөөлсөн байна. Харин шинэчилсэн тооцоололд энэ оны зургадугаар сараас эхлэн КОВИД-19-тэй холбоотой нөлөөлөл үүсэхгүй хэмээн тооцсон болно.

Гүний уурхайн Хюго хойд бүсийн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг зургаадугаар сард хийсэн. Огтлох малтлагын ажил үргэлжилж байгаа юм. Панель 0-ийн анхны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлнэ.

Өмнө мэдээлсний дагуу агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүч татан авах ажлыг дахин эрэмбэлэн зохион байгуулсан зэргээс үүдэн хойшилсон. Гэсэн ч ажлыг урагшлуулж, амуудын нэвтрэлтийн түвшин 176 болон 276 метрийн гүнд хүрчээ.

Амуудыг 2024 оны эхний хагаст ашиглалтад оруулахаар байгаа нь 2020 онд шинэчилсэн тооцоолол дахь төлөвлөгөөнөөс (өмнө нь есөн сараар хойшлохоор байсан) 15 сараар хойно байна. “Оюу толгой” ХХК-ийн хүргүүлсэн Шинэчилсэн ТЭЗҮ-г Уул уурхай, хүд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн зөвлөл болон Уул уурхай,, хүнд үйлдвэрлэлийн яамнаас томилсон Техникийн ажлын хэсэг хянаж байна.

Холбоотой мэдээ