Хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа олон нийтэд танилцуулна

               
2022-08-04 0

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 20 гаруй хувьцаат компани наймдугаар сарын туршид 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил тод, нээлттэй танилцуулахаар болжээ.

Монголын Хөрөнгийн биржийн байранд болох энэхүү арга хэмжээ Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд үнэт цаасны компаниудын төлөөлөл, судлаач шинжээчид, хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхогчдод бүгдэд нээлттэй юм байна. 

Хувьцаат компаниудын танилцуулах арга хэмжээнд оролцсоноор тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлуудтай танилцаж болохоос гадна хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал мэдээллүүдийг сонсох боломжтой талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээлэв. 

Лхагва гараг буюу наймдугаар сарын 3-ны байдлаар Монголын ТОП-20 индекс 0.72 өсөж, 35,317.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5 их наяд төгрөгт хүрээд байна.

Холбоотой мэдээ