
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Баруун булагт зоонозын халдварт боом өвчин илэрсэн тул наймдугаар сарын 10 хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Хорио цээрийн хугацаанд нийтийн хэв журмыг сахиулан ажиллах бөгөөд иргэдийн хүнс, усан хангамж, малын өвс тэжээлийн нөөц хангамжийг албан хаагчид тус бүр хариуцаж, шаардлагатай зардлыг тухай бүр гарган ажиллахыг үүрэг болгожээ.

0 cэтгэгдэлтэй