Б.Хорлоодой Азийн АШТ-ий хүрэл медальтан болов

               
2022-08-04 0

ОУХМ Бишрэлтийн Хорлоодой 52 кг-ын жинд Монголын жүдочдоос Нур-Султаны татамигаас Монголын жүдочидын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Узбекистаны Сита Кадамбоеваг торгуулиар цэвэр ялснаар шагналын тавцанд зогсов.

Б.Хорлоодой үдээс өмнө нь хагас шигшээд дэлхийн хошой аварга алдарт Ай Шишимэтэй тун тэнцүүхэн үзэж “Golden score”-д вазари алдаж ялагдсан.

Холбоотой мэдээ