Товчхон
               

Халдварын 349 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн нас барлаа

               
2022-08-05 0

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 349 тохиолдол шинээр батлагдаж, нэг хүн энджээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 956,553 болж эндэгдэл 2,122 болов. Илэрсэн тохиолдлуудын 189 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр нь Омикроны ВА5 хувилбар гэдгийг эрүүл мэндийн салбарынхан мэдээлж байгаа юм.

зураг

Орон нутгийн хувьд 10 аймагт халдварт өвчний тохиолдлууд бүртгэгджээ. Үүнээс Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр байгааг дараах жагсаалт харууллаа. Өнгөрсөн хоногт уг өвчний улмаас гарсан эндэгдэл нь Булган аймагт байна.

зураг

Халдварын тархалт нэмэгдэж байгаа тул амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ