С.Лавров АНУ-тай ялтан солилцох асуудлаар мэдэгдэл хийлээ

               
2022-08-05 0

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ-тай ялтан солилцох боломжийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ОХУ тогтсон сувгаар энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн” гэв.

АНУ-ын мэргэжлийн сасанбөмбөгч Бритни Гринерийг зэвсгийн наймааны хэргээр АНУ-д ял эдэлж буй Виктор Бутаар солих боломжтой гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр бичигдэж байгаа юм. АНУ ч ОХУ-д хоригдож буй Бритни Грейнер болон тэнгисийн цэрэг Пол Уилан нарыг буцааж авахын төлөө байж болох бүх алхмыг хийхэд бэлэн хэмээв.

С.Лавров ийнхүү хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч АНУ-ыг “Дуулиан шуугиан болголгүй мэргэжлийн түвшинд, яриа хэлэлцээрийн аргаар шийдэх маш олон асуудал байхад огт хүчин чармайлт гаргадаггүй хэр нь дахиад л олон нийтэд хандсан, олиггүй улс төрөө хийж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Бритни Гринер хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр ОХУ-ын Шүүхээс есөн жилийн ял сонсоод буй. Харин Виктор Бут нь ОХУ-ын зэсвгийг Засгийн газрын бус шугамаар худалддаг ажил эрхэлж байгаад Тайландад баривчлагдаж, улмаар АНУ-д шилжигдэн тэндхийн шүүхээс 25 жилийн ял авсан нэгэн юм.  

Холбоотой мэдээ