Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн нар Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

               
2022-08-07 0

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод болж өндөрлөлөө. Манай улсын таван тамирчин хүнд жингүүдэд зодоглосноос эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана, -100 кг жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ.

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн, -78 кг жинд Б.Эрдэнэт-Од нар хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж тавдугаар байр эзэлсэн байна. Ийнхүү Монголын шигшээ баг жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 5 хүрэл медаль хүртлээ.

Холбоотой мэдээ