Товчхон
               

Орхон аймгийн Жаргалант сумд ӨЭМТ-ийн өргөтгөл ашиглалтад орлоо

               
2022-01-19 0

Орхон аймгийн Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эко буянт” ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Өргөтгөлийн барилгад эмнэлгийн амбулаторийн хэсэг байрлаж, өдрийн цагаар эмнэлгээр ирж үйлчлүүлж байгаа иргэд нэг дороос бүх тусламж үйлчилгээ авах боломжтой болж байна.

Мөн тус СЭМТ Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 53 сая төгрөгийн өртөг бүхий шүдний иж бүрэн кабинет, улсын төсвийн 118 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн тоног төхөөрөмж /биохими, цус, шээсний анализатор, дижитал микроскоп/, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, 4D эхо аппарат, хаш чулуун ор, гүйлтийн зам, автомат жин өндөр хэмжигч, зөөврийн болон суурин компьютер зэргээр хангагджээ.

Холбоотой мэдээ