Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авчээ

               
2022-08-08 0

Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 136 нь Улаанбаатар хотод, 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

зураг

Өнгөрсөн 24 цагт 923 хүн эдгэрснийг ЭМЯ мэдээллээ. Харин 13,787 хүн хяналтад байна. Орон нутгийн тухайд дараах гурван аймагт PCR-аар баталгаажсан халдварын тохиолдол бүртгэгдэв. 

  • -Баянхонгорт – 4
  • -Өмнөговь аймагт – 37
  • -Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ. 

зураг

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул амны хаалтаа зүүж, халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. 

Холбоотой мэдээ